Нарны цахилгаан хангамжийн бага ба дунд чадлын систем: техник‑эдийн засгийн тооцоо, системийн загварчлал ба сонголт, иж бүрэн угсралт, суурилуулалт, автоматжуулалт, ашиглалт‑арчилгаа, засвар үйлчилгээ. Нарны болон эрчим хүчний хэмнэлттэй гудамж, талбайн гэрэлтүүлэг: загварчлал, тоног төхөөрөмжийн сонголт, угсралт, суурилуулалт, зураг төсөл, ашиглалтын болон засвар үйлчилгээ.
Их хотын хэрэглээтэй адил гэр ахуйн цахилгааны хэрэглээг малчин айл өрхийн өдөр тутмын хэрэглээ болгон, Төвийн эрчим хүчний сүлжээнээс тусдаа, өрхийн жижиг цахилгаан станцтай болгох төслийг хэрэгжүүлж байна. Энэ шийдэл нь өрхийн болон жижиг бизнесийн цахилгааны хэрэгцээг ханган, нийтийн талбай, гудамжийн гэрэлтүүлгийг нийлүүлэх замаар үр ашигтай санхүүгийн хэмнэлт бий болгодог. Одоогоор Монгол орны өнцөг булан бүрт 15,000 гаруй айл энэхүү "Малчин" багцыг суулгасан, амжилттай ашиглаж байна.
Ногоон зээл гэдэг нь БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох зээл юм. Энэхүү зээлээр иргэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагууртай болох, эко ариун цэврийн байгууламжтай болох, сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулах зэргээр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, тав тухтай амьдрах нөхцөлөө сайжруулахаас гадна байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах урт хугацааны үр өгөөжтэй. Ногоон зээлийг Хаан, Хас, Төрийн банкуудаар дамжуулан иргэдэд ямар нэгэн урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр олгож байна. Та аль нэг банкинд хандан өөрийн зээлжих боломжоо судлуулан, зээлээ эргэн төлөх боломжтойгоо нотолчихвол ногоон зээлээр худалдан авах боломжтой
НҮҮДЭЛ
Бид үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад дараах ажлуудыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ: Эрчим хүчний хэрэгцээ, техник‑эдийн засгийн тооцоо Системийн загварчлал (PV, нарны халаалт, батарей, генератор, трансформатор) Тоног төхөөрөмжийн сонголт, ханган нийлүүлэлт Угсралт, суурилуулалт, сүлжээнд нийцүүлэх ажил (кабель, самбар, газардуулга) Автоматжуулалт, энергимониторинг, SCADA шийдлүүд Туршилт, ашиглалтанд хүлээлгэн өгөх, засвар‑арчилгаа, баталгаат үйлчилгээ Эрчим хүчний аудит, зардлын болон хөрөнгө оруулалтын тооцоо, оператор сургалт Төсөл бүрт тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдал, зардлын үр ашигт төвлөрөх инженерчлэл, менежментийг бүрэн хариуцна.
Өрхийн нарны сэргээгдэх эрчим хүчний иж бүрэн шийдэл нийлүүлэгч Манай баг нэг цонхны зарчмаар дараах мэргэжлийн үйлчилгээг үзүүлнэ: Системийн дизайн, ачааллын тооцоо Өндөр чанартай PV панел, инвертерийн нийлүүлэлт Батарей шийдэл болон интеграцчилал Суурилуулалт, төлөвлөлт ба ашиглалтанд хүлээлгэн өгөх
Төвийн эрчим хүчний цахилгаан дамжуулах систем, цахилгаан нөөцлөх батерейтай хослон ажиллах боломжтой учраас хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжтой нарны эх үүсгүүртэй цахилгаан хангамжийн систем юм.
Энэхүү систем нь өөртөө цахилгаан хуримтлуур буюу батерейтай тул төвийн эрчим хүчний системээс алслагдсан, бие даасан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг ба өдрийн нарнаас хуримтлуулсан цахилгаан эрчим хүчийг шөнийн хэрэглээнд ашиглах боломжийг олгодог давуу талтай. Цахилгаан хуримтлуур буюу батерейтай тул батерейг хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой.
Нарны энергийг цахилгаан эрчим хүчинд хувиргаж өдрийн цахилгааны хэрэглээг төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллаж эрчим хүчний хэмнэлт хийх давуу талтай. Энэ нь өдрийн хэрэглээтэй/ оффис, үйлчилгээний газар гэх мэт/ газруудад ашиглахад тохиромжтой. Цахилгаан хуримтлуулах батерейгүй тул шөнийн цагт ажиллах боломжгүй.